Үе дамжих хуримын болон сүйн бөгжүүд

  • Дэлхийд бүртгэлтэй алмаазан шигтгээ
  • Дотор талдаа ч алмаазан шигтгээтэй
  • 70 тн даралтаар нягтаршуулсан алт
Каталог үзэх

Бөгжийн төрлүүд

Хуримын бөгж

Чамин тансаг, сэтгэл гижигдэм... Хуримын бөгж бүр өөрийн гэсэн түүхтэй. Улай бутарсан ичингүйрлээс хайр асгарсан гэрлэх санал хүртэлх урт замын дундах ээдрээтэй, дур булаам тайлагдашгүй нууцууд түүнд шингэсэн байдаг.

Сүйн бөгж

Үнэнч зүрх сэтгэлийн амлалтыг өөртөө шингээсэн үнэ цэн бүхий бөгж: Хос зүрх нэгэндээ хайр сэтгэлээ илчилж түүнийгээ түмэн олонд зарлаж байгаа хайртай хосуудын хамгийн нандин мөч энэ бөгжөөр баталгааждаг. Ийнхүү тэдний гэгээн хурим хүртэлх онцгой нэгэн мөчлөг эхэлдэг.

Давуу талууд

140 жилийн нэр хүнд

Christian Bauer нь хуримын болон сүйн бөгж үйлдвэрлэлийн 140 жилийн баялаг түүхийг бүтээхдээ чадварлаг уран дархчуудын гар ажиллагааг техник технологийн өндөр хөгжилтэй хослуулан үйл ажиллагаагаа тасралтгүй өрнүүлж, энэхүү нэр хүнд, брендийг бий болгожээ.

Үе дамжих чанар

Christian Bauer нь үе дамжсан бат бөх чанар, эрхэмсэг өнгө төрхийг бий болгохын төлөө хичээж ирсэн бөгөөд тусгай шаардлагын дагуу металлын сорьцоо өөрсдөө бэлддэг, үнэт эдлэл хийх маш нарийн төвөгтэй, өвөрмөц үйлдвэрлэлийг бий болгож чадсан нь тэдний зуун дамжсан их амжилтын нууц билээ.

Өндөр технологи

Christian Bauer нь өөр өөр төрлийн металлыг гагнах бус өндөр температурт уусгаж, нэгтгэх аргаар хийдгээрээ онцлог юм. Энэ нь бөгжний үе дамжин хэрэглэх өндөр чанарыг бий болгодог.

Өндөр нягтаршил

Бөгжний үйлдвэрлэл нь вакум орчинд хайлуулах зууханд сорьцыг хайлуулж, урвалд ордоггүй хийн даралт үүсгэснээр ямар ч хийгүй, нүх сүвгүй нягт гулдмайг гаргаж авдаг.

Дотор шигтгээ

7 өөр төрлийн алмазан чулуунаас сонгон дотор талд нь шигтгүүлэх боломжтой. Эдгээр 7 төрлийн алмазын өнгийг тодруулахын тулд өндөр температурт боловсруулдаг.

Нэр бичүүлэх боломж

Өөрийн сонгосон бөгж дээрээ нэрээ бичүүлэн дахин давтагдашгүй цор ганц бөгжийг бий болгоорой.

Сэтгэгдлүүд

Purevdorj Tseepel

Nunc sed pharetra risus. Curabitur bibendum varius mauris. Pellentesque habitant morbi tristique senectus et netus et malesuada fames ac turpis egestas.

Purevdorj Tseepel

Nunc sed pharetra risus. Curabitur bibendum varius mauris. Pellentesque habitant morbi tristique senectus et netus et malesuada fames ac turpis egestas.

Purevdorj Tseepel

Nunc sed pharetra risus. Curabitur bibendum varius mauris. Pellentesque habitant morbi tristique senectus et netus et malesuada fames ac turpis egestas.

Purevdorj Tseepel

Nunc sed pharetra risus. Curabitur bibendum varius mauris. Pellentesque habitant morbi tristique senectus et netus et malesuada fames ac turpis egestas.

Purevdorj Tseepel

Nunc sed pharetra risus. Curabitur bibendum varius mauris. Pellentesque habitant morbi tristique senectus et netus et malesuada fames ac turpis egestas.

Purevdorj Tseepel

Nunc sed pharetra risus. Curabitur bibendum varius mauris. Pellentesque habitant morbi tristique senectus et netus et malesuada fames ac turpis egestas.

Үйлдвэрийн процесс

1. Сорьц хайлуулах

Бөгжний үйлдвэрлэл нь вакум орчинд хайлуулах зууханд сорьцыг хайлуулж, урвалд ордоггүй хийн даралт үүсгэснээр ямар ч хийгүй, нүх сүвгүй нягт гулдмайг гаргаж авсанаар эхэлнэ.

2. Нягтаршуулалт

Бэлэн болсон гулдмайг олон дамжлагаар нягтаршуулан шахсанаар хатуулаг болон тэсвэртэй чанар нь сайжирдаг. Энэ дамжлагын явцад металлын атомын бүтэц өөрчлөгдөж, хоорондоо нягт болдог. Ингэж олон дамжлагаар нягтаршуулж хийсэн бөгж нь энгийн гар аргаар цутгаж хийсэн бөгжнөөс илүү хатуу, хэрэглээнд тэсвэртэй, хүнд жинтэй болдог.

3. Бэлдэц гаргах

Гулдмайг нягтаршуулсны дараа өндөр даралтын гидравлик прессээр товч хэлбэрийн бөгж хийх бэлдцийг тасдаж авна. Энэхүү бэлдцээ шахуурга пресст 70 тонны даралтаар шахаж, цагирган бүтцийг бий болгосноор бүтээгдэхүүний нягтаршил, бат бөх байдал улам сайжирна.

4. Хэмжээст тааруулах

Товч хэлбэрийн бэлдцээ нүхлэх явцад төв хэсэг нь гадна хүрээ рүүгээ нягтаршиж, металлын хатуулаг улам сайжирдаг нь маш өндөр чанарын бөгж үйлдвэрлэлийн үндэс юм. Нүхэлсэн цагирган бэлдцийг эргэлтэт булны даралтаар өнхрүүлж, нарийсган бөгжний үндсэн хэлбэрийг бий болгож, захиалагчийн өгсөн хэмжээст тааруулдаг.

5. Автомат зоролт

Үйлдвэрлэлийн дараагийн дамжлагаар бөгжний зарим хэсэг, мөн очир эрдэнийг суулгах нүхийг зорж бэлдэнэ. Энэ явцад бүтээгдэхүүний хэмжээс болон чанарыг давхар хянадаг. Өндөр технологийн автомат ажиллагаатай дижитал CNC зорох машины тусламжтайгаар илүү нарийн, чамин хийцийн бөгжийг зордог.

6. Очир эрдэнийг суулгах

Очир эрдэнийг нарийвчлалтай цэвэр суулгах нь бөгжний үзэмж, чанар хийцэд маш чухал. CHRISTIAN BAUER очир эрдэнээ зөвхөн гар аргаар суулгадаг ба очир эрдэнэ суулгалтын чанар, ур чадвараараа дэлхийд тэргүүлдэг. Үнэт эдлэлийн салбарт очир эрдэнийг таслалын ард хоёр орноор хэмждэг бол CHRISTIAN BAUER таслалын ард гурван орноор нарийвчлан хэмждгээрээ онцлог юм.

7. Лазер сийлбэр

Зөвхөн захиалагчийн хүссэн бичиглэл, зураг, дахин үл давтагдах таны хурууны хээг лазер сийлбэрийн машины тусламжтайгаар бөгжинд буулгана. Энэ нь хосуудын хайр сэтгэлийн билгэдэл болсон бөгжний давтагдашгүй чанарыг баталгаажуулж, зөвхөн тэдний нууцыг үеийн үед хадгалж мөнхөлнө.

8. Өнгөлгөө

Бүтээгдэхүүний өө сэвгүй, цэвэр цэмцгэр, нягт гадаргууг бий болгоход металлын хатуулаг чанар чухал нөлөөтэй. CHRISTIAN BAUER нь гялгар төдийгүй олон төрлийн бүрсгэр өнгөлгөөг гар ажиллагаагаар хийдэг.

9. Үйлдвэрлэлийн эцсийн шалгалт

Эцэст нь үнэт эдлэлийн мэргэжилтнүүд өндөр зэрэглэлийн микроскоп ашиглаж, бөгжний хэсэг бүрийг нарийвчлан, нягт нямбай шалгуураар хянаж шалгадаг.

Үйлдвэрийн тухай

Манайх үйлдвэрлэлдээ өндөр технологийн машинуудыг ашигладаг бөгөөд энэ нь CO2-ийн гаралтыг их хэмжээгээр бууруулдаг. Мөн бидний өөрийн ус цэвэршүүлэх систем нь ус хэмнэх боломжийг бидэнд олгодог.