Үе дамжих хуримын болон сүйн бөгжнүүд.

  • Гарал үүсэл бидний хувьд чухал! Манай бүх алмаз мөргөлдөөнгүй бүс нутгаас ирдэг бөгөөд бид ёс зүйн дүрмийг баримтлан кимберли процессоор баталгаажсан зөрчилгүй алмаз ашигладаг.
  • Christian Bauer нь хуримын болон сүйн бөгж үйлдвэрлэлийн 140 жилийн баялаг түүхийг бүтээхдээ чадварлаг уран дархчуудын гар ажиллагааг техник технологийн өндөр хөгжилтэй хослуулан үйл ажиллагаагаа тасралтгүй өрнүүлж, энэхүү нэр хүнд, брендийг бий болгожээ.
Каталог үзэх

Бөгжний төрлүүд

Хуримын бөгж

Бидний зорилго бол бүтээгдэхүүний дизайн, боловсруулалтын чанар, бат бөх чанар, үнэ цэнийг хадгалах, зүүхэд тав тухтай байдлын талаарх үйлчлүүлэгчдийнхээ өндөр эрэлт хэрэгцээг хангаж, дээд зэрэглэлийн брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэднийг гайхшруулах явдал юм.

Сүйн бөгж

Хүмүүсийн амьдралыг илүү сайхан болгож, хувь хүний аз жаргалд хувь нэмэр оруулах нь бидний итгэл үнэмшил юм. Бид үнэт эдлэлээрээ аз жаргал, насан туршийн баяр баясгалан онцгой мөчүүдийг бэлэглэхийг хүсдэг.

Давуу талууд

Байгальд ээлтэй

Christian Bauer компань мод огтолж, газар ухдаггүй. Бид боловсруулах үйлдвэрээс дахин боловсруулсан үнэт металлыг ашигладаг.

Үе дамжих чанар

Christian Bauer нь бөгжиндөө хамгийн чанартай материалыг худалдан авч, бөгж нэг бүрийг өндөр түвшинд, нарийн хяналт дор урладаг. Үүний үр дүнд хэрэглэхэд нэн тохиромжтой, олон жилийн баталгаат, өвөрмөц содон хэв маяг бүхий бүтээгдэхүүн бий болдог.

Өндөр технологи

Christian Bauer нь өөр өөр төрлийн металлыг гагнах бус өндөр температурт уусгаж, нэгтгэх аргаар хийдгээрээ онцлог юм. Энэ нь бөгжний үе дамжин хэрэглэх өндөр чанарыг бий болгодог.

Өндөр нягтаршил

Бөгжний үйлдвэрлэл нь вакум орчинд хайлуулах зууханд сорьцыг хайлуулж, урвалд ордоггүй хийн даралт үүсгэснээр ямар ч хийгүй, нүх сүвгүй нягт гулдмайг гаргаж авдаг.

Нэр бичүүлэх боломж

Хэрэглэгчийн сонгосон бөгжний дотор талд хосуудын хайрын илэрхийлэл сийлбэрлэгддэг. Үүнд: амин үгс, хайрын шивнээ, нууц хүсэл бүхий бяцхан бичвэр ба содон тэмдэгтийг гар бичмэлээр болон график хэлбэрээр сийлж өгдөг. Мөн бөгжний дотор болон гадна талд дахин давтагдашгүй хурууны хээгээ сийлүүлэх боломжтой. Ингэснээр бөгж нь хувийн нандин зүйл болж хувирдаг.

Дотор шигтгээ

"Хайрын чулуу" зөвхөн цагаан өнгөний сонголттой байсан бол алмазны 7 өнгөний сонголттой болсонд бид баяртай байна.

Сэтгэгдлүүд

Karis Enkhjin

Хуримын бөгж хайж зөндөө явсаан. Кристиан Бауерын бөгжнүүд өвөрмөц дизайн хийц чанараараа яалт ч үгүй ялгарч байсаан. ❤️ Сэтгэлд таарсан бөгжөө хайж нэлээд хугацаа зарсан ч хурдан шуурхай үйлчилсэн танай найрсаг хамт олонд баярлалаа 🥰🥰🥰

Otgonbayar Batjargal

140 жилийн түүх болон туршлагат итгэж хуримын бөгжөө сонгосон. Бидний захиалсан бөгж 6 долоо хоногт ирсэн. Эхнэрээ тэгж их баярлахыг ойрд хараагүй сайхан байсан. Christian Bauer-ыг сонгосондоо сэтгэл хангалуун байдаг шүү.

Tuvshinjargal Ch

Эхнэр бид хоёр танай бөгжийг зүүхдээ сэтгэл хангалуун байдаг . Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах нь бидний хувьд хоосон лоозон биш. Christian Bauer үнэт эдлэлүүдийг үйлдвэрлэхэд нэг ч модыг огтолж, ямар ч газрыг малтдаггүй, үнэт эдлэлийг үйлдвэрлэхэд хэрэглэдэг бүх металлууд өмнө нь олборлосон бэлэн бүтээгдэхүүний агуулахаас ирдэг болох нь үнэхээр таалагдсан.

Chantsalmaa Sosorbaram

Хийц чанар гайхалтай. 👏👏👏👏👏 Олон жил зүүж байна даа . Хүү бэрдээ танай бөгжийг сонгосон. 2 дахь удаагийн худалдан авалтанд өгсөн урамшуулалд маш их баярласан. Та бүхнийхээ ажилд чин сэтгэлээсээ амжилт хүсье.

Urangua Lkhagvasuren

Кристиан бауерийн бөгж зүүхэд эвтэйхэн үнэхээр гоёмсог .Сүйн бөгж сонгоно гэдэг адал явдалтай байсан гэсээн. Олон арван жилийн турш өдөр бүр гартаа зүүх учир миний хайр зөв сонголт хийсэн. Чамдаа баярлалаа 😘😘😘

Artbazar Bayarzaya

Хуримын бөгжийг байнга зүүдэг учираас гарт эвтэйхэн байх нь хамгийн чухал . Кристиан бауерийн бөгж зүүхэд үнэхээр эвтэйхэн байдаг.

Үйлдвэрийн процесс

1. Сорьц хайлуулах

Бөгжний үйлдвэрлэл нь вакум орчинд хайлуулах зууханд сорьцыг хайлуулж, урвалд ордоггүй хийн даралт үүсгэснээр ямар ч хийгүй, нүх сүвгүй нягт гулдмайг гаргаж авсанаар эхэлнэ.

2. Нягтаршуулалт

Бэлэн болсон гулдмайг олон дамжлагаар нягтаршуулан шахсанаар хатуулаг болон тэсвэртэй чанар нь сайжирдаг. Энэ дамжлагын явцад металлын атомын бүтэц өөрчлөгдөж, хоорондоо нягт болдог. Ингэж олон дамжлагаар нягтаршуулж хийсэн бөгж нь энгийн гар аргаар цутгаж хийсэн бөгжнөөс илүү хатуу, хэрэглээнд тэсвэртэй, хүнд жинтэй болдог.

3. Бэлдэц гаргах

Гулдмайг нягтаршуулсны дараа өндөр даралтын гидравлик прессээр товч хэлбэрийн бөгж хийх бэлдцийг тасдаж авна. Энэхүү бэлдцээ шахуурга пресст 70 тонны даралтаар шахаж, цагирган бүтцийг бий болгосноор бүтээгдэхүүний нягтаршил, бат бөх байдал улам сайжирна.

4. Хэмжээст тааруулах

Товч хэлбэрийн бэлдцээ нүхлэх явцад төв хэсэг нь гадна хүрээ рүүгээ нягтаршиж, металлын хатуулаг улам сайжирдаг нь маш өндөр чанарын бөгж үйлдвэрлэлийн үндэс юм. Нүхэлсэн цагирган бэлдцийг эргэлтэт булны даралтаар өнхрүүлж, нарийсган бөгжний үндсэн хэлбэрийг бий болгож, захиалагчийн өгсөн хэмжээст тааруулдаг.

5. Автомат зоролт

Үйлдвэрлэлийн дараагийн дамжлагаар бөгжний зарим хэсэг, мөн очир эрдэнийг суулгах нүхийг зорж бэлдэнэ. Энэ явцад бүтээгдэхүүний хэмжээс болон чанарыг давхар хянадаг. Өндөр технологийн автомат ажиллагаатай дижитал CNC зорох машины тусламжтайгаар илүү нарийн, чамин хийцийн бөгжийг зордог.

6. Очир эрдэнийг суулгах

Очир эрдэнийг нарийвчлалтай цэвэр суулгах нь бөгжний үзэмж, чанар хийцэд маш чухал. CHRISTIAN BAUER очир эрдэнээ зөвхөн гар аргаар суулгадаг ба очир эрдэнэ суулгалтын чанар, ур чадвараараа дэлхийд тэргүүлдэг. Үнэт эдлэлийн салбарт очир эрдэнийг таслалын ард хоёр орноор хэмждэг бол CHRISTIAN BAUER таслалын ард гурван орноор нарийвчлан хэмждгээрээ онцлог юм.

7. Лазер сийлбэр

Зөвхөн захиалагчийн хүссэн бичиглэл, зураг, дахин үл давтагдах таны хурууны хээг лазер сийлбэрийн машины тусламжтайгаар бөгжинд буулгана. Энэ нь хосуудын хайр сэтгэлийн билгэдэл болсон бөгжний давтагдашгүй чанарыг баталгаажуулж, зөвхөн тэдний нууцыг үеийн үед хадгалж мөнхөлнө.

8. Өнгөлгөө

Бүтээгдэхүүний өө сэвгүй, цэвэр цэмцгэр, нягт гадаргууг бий болгоход металлын хатуулаг чанар чухал нөлөөтэй. CHRISTIAN BAUER нь гялгар төдийгүй олон төрлийн бүрсгэр өнгөлгөөг гар ажиллагаагаар хийдэг.

9. Үйлдвэрлэлийн эцсийн шалгалт

Эцэст нь үнэт эдлэлийн мэргэжилтнүүд өндөр зэрэглэлийн микроскоп ашиглаж, бөгжний хэсэг бүрийг нарийвчлан, нягт нямбай шалгуураар хянаж шалгадаг.

Байгальд ээлтэй үйлдвэр

Christian Bauer нь байгалийн баялгийг хамгаалж, баталгаажсан эрдэнийн чулуу, үнэт металлаа зөвхөн уурхайн олборлосон нөөцөөс авч боловсруулдаг. Бид зөвхөн Герман улсад үйлдвэрлэлээ явуулдаг бөгөөд бөгжнүүд маань үйлчлүүлэгчдийн насан туршийн хэрэглээ болж үлддэгээрээ байгальд ээлтэй.